Энэ оны нэгдүгээр сард 3.558 кг үнэт металл худалдан авчээ

2020 оны 02-р сарын 03 өдөр, 13 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
goldbig

Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байсан.  Монголбанк 2020 оны 1 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авсан байна.

2020 оны 1 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг байлаа.

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 1 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх