“Мөсний хатан” гэх С.Баярмаад 6 жил, хамтрагч Х.Мөнх-Эрдэнэд 5 жилийн хорих ял оноожээ

2020 оны 02-р сарын 04 өдөр, 13 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuuh

“Мөсний хатан” гэх нэрээр хар тамхи хэрэглэгчдийн дунд танил болсон  С.Баярмаа болон иргэн Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Тэднийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу С.Баярмаад 6 жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнэд 5 жилийн хорих ял тус тус оноон шийтгэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх