Өнөөдөр шар бар өдөр

2020 оны 02-р сарын 05 өдөр, 07 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar jil

-Аргын тооллын 2 дугаар сарын 5. Лхагва (Буд) гараг /2020/

-Билгийн тооллын шинийн 11, шар бар, гөрөөсөн толгой-4 од, суудал мод, мэнгэ 5 шар, үл зохилдохын барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:57.

-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.

-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч бич, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Нохой, бар, гахай, хулганажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.

-Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, эд юм бүтээх, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацахад муу.Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх