Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж байгаль экологид 300 орчим сая төгрөгний хохирол учруулсан этгээдүүдийг шалгаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сум Асралт гэх газар Ebee ХХК нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэл хийсэн хэргийг илрүүллээ. ЭЦА-ны алба хаагч нар ажиллан 4 отогийн нийт 42 иргэнээс мэдүүлэг авч мод бэлтгэлийн талбай, цагаалганы хэсэгт бэлтгэсэн 120 орчим куб метр мод байсанд үзлэг хийн мод ачсан байсан 2 зил 131 машиныг саатууллаа .
Хууль бусаар мод бэлтгэж байсан этгээдүүд Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат иргэд бөгөөд нийт 1000 орчим куб метр мод бэлтгэж байгаль экологид 300 сая орчим төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.
Зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан худалдан авсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан багаж, тээврийн хэрэгсэл, хөрөнгө, орлогыг хураан авахаас гадна байгаль экологид учирсан шууд хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар учирсан хохирлыг ойн экологи – эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож төлүүлдэг хуулийн заалттай ажээ.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
