Хөрш зэргэлдээ улс оронд шинэ төрлийн титэмт вирусын халдвар хурдацтай тархаж, өнөөдөр коронавирусын халдвар Хятад улсын 31 мужиас хальж, дэлхийн олон оронд аюулт өвчний вирус тархаж, ДЭМБ-аас онц байдал зарлаад байгаа билээ. Дэлхийн олон улс орон энэ өвчнийг вирусыг судалж, халдварт өвчнийг эдгээх арга чарга хайж, хамгийн чадварлаг мэргэжилтнүүдээ БНХАУ руу илгээж, хамтарч ажиллах, халдварын тархалтыг бууруулах бүхий л боломжуудыг эрж хайсаар байна.
Өнөөдөр хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 24483-т хүрч, нас барагсдын тоо 491 болжээ. Дэлхийн олон оронд халдвар тархаж, хүмүүс өвчилсөөр байна. БНХАУ болон Хубэй мужийн Ухань хотын ард иргэд өнөөдөр маш хүнд нөхцөл байдалд амьдарч байна. Тиймээс энэ хүнд бэрх цаг үед БНХАУ-тай олон жилийн найрсаг харилцаатай хамтран ажиллаж, Монголын эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, барилга техник технологи зэрэг олон чухал салбарт хөрөнгө оруулалт хийж, боловсон хүчин бэлтгэж, тусламжийн гараа сунгаж байсан БНХАУ-ын ард иргэдэд туслах, тэр дундаа гамшигт өвчинд нэрвэгдээд буй Ухань хотын ард иргэд, хүүхэд залууст туслах халуун сэтгэлт хандивын аяныг “Нэг хүн-1000 төгрөг” уриатай эхлүүлж байгаа талаар Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциаци, Монгол-Өвөр Монголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хуралд, Монгол-Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жамц, П.Батбарсаа, Монголын үйлдвэрчдийг дэмжих холбооны тэргүүн Г.Даваадорж, Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч, Монгол-Өвөр Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Р.Мөнхбат, Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч Ш.Төмөрсүх, Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Батдэлгэр нар болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Хандивын аян нэг сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд аяны үйл ажиллагааг явцын дунд тайлагнана. Аяны төгсгөлд уг аяныг тусалж дэмжсэн хувь хүн, албан байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынханыг нэр устай нь БНХАУ-ын ЭСЯ-нд албан ёсоор тэмдэглэж, хүлээлгэн өгөх болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
Р. Мөнхбат: БНХАУ-ын ач тусыг бид мартаж болохгүй. Монголчууд минь сайхан сэтгэлээр давалгаалцгаая
Энэ тухай Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч, Монгол-Өвөр Монголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн тэргүүн Р.Мөнхбат “Манай улсын хувьд коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байна. Монгол Улсын Засгийн газар нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон шуурхай арга хэмжээнүүд авч, хэрэгжүүлж байна. Түүнчлэн Засгийн газар хөрш оронд нүүрлэсэн гамшгийг арилгахад зориулан 200.000 ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ хүнд цаг мөчид бид хөрш оронд болж байгаа гамшгийн тухай өдөр бүр сонсож байгаа Монгол Улсын иргэд бид өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийж, Хятадын ард түмэн, гамшигт нэрвэгдсэн Ухань хотын ард иргэдэд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нэг хүн-1000 төгрөг хандивлая” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулахаар шийдэж, энэ аяныг орон даяар өрнүүлэхээр нийт ард түмэндээ уриалж байгаа юм. Бидний энэхүү уриалгыг Монголын нийт ард түмэн дэмжинэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэв. Мөн хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд манай улсын хөгжлийг тэргүүлэгч олон салбарт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирснийг дурдсан юм. Зөвхөн ХАА салбарт хэрэгжиж байгаа хамтын ажиллагааны талаарх мэдээллийг тоймлоход:
• БНХАУ-ын дэмжлэгтэйгээр “Өвлийн нарлаг хүлэмж”-ийн төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ чиглэлээр 600 гаруй хүнийг ӨМӨЗО-ны Хөх хотноо танилцах аялалд оролцуулсан байна.
• Мөн Монгол Улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор батлагдсан ”Цаа бугын аж ахуйг сэргээх цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хөрш орны ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Ологуяа суманд байх цаачин иргэдтэй хамтран ажилласаар ирсэн байна.
• Монгол-ӨвөрМонголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь БНХАУ-ын Хэбэй мужийн Ю-тиан хотын Иньхэ дунд сургуультай хамтран ажиллаж, 200 гаруй Монгол сурагчид Хятад хэлний бэлтгэл ангийг амжилттай төгсөн, БНХАУ-ын их, дээд сургуульд дэвшин суралцаж, төгсөөд өнөөдөр эх орондоо олон салбарт амжилттай хөдөлмөрлөж байна.
• Түүнчлэн БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын “Зунхуа” нийгэмлэг нь “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ, Монгол Улс, Голланд зэрэг гурван улс хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг хөдөө аж ахуй” төслийн хүрээнд МХХААҮА, ХААИС-тай хамтран ажиллах гэрээ хийж, өнгөрсөн оны намар анхны уулзалт семинарыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан байна.
“Эдгээр төсөл нь бидний хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл ойлголцол дээр тулгуурлан явагдаж ирсэн бөгөөд цаашид ч бас Монгол-Хятадын хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Зөвхөн нэг салбарын мэдээллийг дурдахад ийм байна. Тиймээс энэхүү хүмүүнлэгийн хөдөлгөөнд Монгол Улсын нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН, хэвлэл мэдээллийн болон хүмүүнлэгийн байгууллагууд нэгдэж идэвхтэй оролцохыг уриалж байна. Монголчууд минь сайхан сэтгэлийн хүчээр давалгаалцгаая” гэв.
ХАНДИВЫГ МОНГОЛ УЛС ДАХЬ БНХАУ-ЫН ЭСЯ-ААР ДАМЖУУЛАН ХҮРГЭНЭ
Мөн манай улсад оруулах оюуны хөрөнгө оруулалт тогтмол өсөж байгаа гэдгийг Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Батдэлгэр онцлов. Тэрээр “БНХАУ-аас манай улсын боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт, Засгийн газрын тэтгэлгийн хэмжээ жил бүр өсч байна. Хятад улсад одоогоор зөвхөн магистр, докторт 1,100 орчим оюутан суралцаж байна. Магистрын оюутнууд сар бүр 3000 юань, докторын суралцагчид 5000 юанийн тэтгэлэг авч байна. Тиймээс энэ хандивын аянд урд хөршид суралцаж буй оюутан залуус, хамтарч ажилладаг байгууллага хамт олон бүгд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Хандивын аяныг зохион байгуулагчид нэг сарын хугацаанд цугласан мөнгийг “Ухань хотын иргэдэд” хэмээн хаяглаж Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-аар дамжуулан өгөх бөгөөд тайлангаа хандивлагч тус бүрийн нэрээр гарган танилцуулах болно” гэв.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК: 5041577857

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

олон жил тэтлэгээр суралцаж байгаа оюутнууд тэдний эцэг эх өгөх хэрэгтэй дээ та нарын амьдралд Хятад орон их л тус болсон доо