Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн тодорхой хэдэн обьектуудад халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг хийх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий 37 аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулсан хурал зохион байгууллаа. Улаанбаатар хотод ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 5630 аж ахуйн нэгж, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 3488 аж ахуйн нэгж байгаа бөгөөд дээрх халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нэгдсэн зохион байгуулалтад орж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах юм.
Мах махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг томоохон зах худалдааны төвүүдээс гарч буй их хэмжээний малын сэг зэм, арьс шир болон Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 361-ийн гарам орчимд үүссэн 6-7га малын сэг зэм өтгө бууцыг цэвэрлэх ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газар хариуцан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газар шалган нэвтрүүлэх товчоод, төмөр замын өртөө, автобус тээвэр, орон нутгийн нислэг, ахуйн үйлчилгээний төвүүдээр нэвтэрч буй хүмүүсийг хариуцан урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг зохион байгуулж хяналт тавин ажиллаж байна. Энэхүү ажилд Зам тээврийн яам хамтран холбогдох байгууллагууд өөрсдийн дотоод бүтцээрээ дамжуулан олон улсын хорио цээрийн дэглэмд заасны дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээг мөрдөн ажиллах юм.
Мөн Корона вирусээс урьдилан сэргийлэхээс гадна БНХАУ-д дэгдээд буй шувууны томуугаас сэргийлэх зорилгоор УБЗАА, НМХГ, НМЭГ хамтран томоохон зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй гахай, тахианы махны одоо байгаа нөөцийг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн хуралд УБЗАА, НМХГ, НМЭГ, НЭМГ-ын холбогдох албан хаагчид оролцсон бөгөөд аж ахуйн нэгжүүдийн бэлэн байдал, халдваргүйжүүлэлтэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, ариутгалын бодис, материалын нөөц зэргийг тооцож хүн хүчийг тодорхойлон өгч дахин хуралдах шийдвэр гарлаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
