БНХАУ-д коронавирусын өвчин гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ үед нийслэлээс өдөр бүр нийтийн тээврийн бүх автобусуудын эх авалт болон автобусны зогсоол бүрт ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээнд шалгалтыг байршил бүр дээр тогтмол хийж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дэд дарга Х.Булгаа болон бусад холбогдох албаны хүмүүс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээнд хяналт шалгалт хийж байна.
Томилогдсон ажлын хэсгийнхэн өглөө бүр эх авалт дээр шалгалт хийж байгаа бөгөөд МХЕГ-ын нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдал, халдвар, хамгааллыг шалгаж , мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
Нийтийн тээвэрт хийгдэж буй халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын ажлын талаар Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа. Тэрбээр “Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэр халдвар хамгаалал, ариутгалыг тогтмол хийж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Нийслэлээс нийтийн тээврийн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын явцыг өдөр бүр шалгаж, зөвлөмж хүргүүлж байна. Цаашид карантины үед тогтмол шалгаж шаардлага хүргүүлнэ.
Мөн халдвар хамгаалалыг хаа хаанаа сахих үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусуудад угаалга цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт өдөр бүр тогтмол хийгдэж байна. Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 940 орчим автобусуудад өглөө болгон их цэвэрлэгээ, ариутгал, халдаваргүйжүүлэлтийг хийсэн байхыг шаардаж, тогтмол шалгаж байна.” гэсэн юм.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусууд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:
- Автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх
- Ариутгал цэвэрлэгээ хийхдээ зориулалтын бээлий, бодис, хэрэгсэл ашиглах
- 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, ариутгал хийх
- Автобусан дотор халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулах.
Та бүхэн энэ төрлийн санал хүсэлтээ манай нийтийн тээврийн үйлчилгээний газар /70044040 утсанд/ болон НЗДТГ-т мэдэгдэж болох юм.









2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
