“Оскар 2020” наадмын Best original screenplay буюу “Шилдэг эх кино зохиол” төрөлд “Parasite” киногоороо Бонг Жонг Хо Оскарын шагнал хүртлээ.
“Parasite” нь 92 дахь удаагийн Оскарын наадмын “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг эвлүүлэг”, “Шилдэг зураач”, “Гадаад хэлээрх шилдэг кино” гэсэн 5 төрөлд нэр дэвшсэн юм. БНСУ-ын кино найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” уран сайхны кино Америкийн кино урлагийн академийн 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд Оскарын шагнал хүртсэнээр хоёр дахь удаагаа тус шагналын эзэн болж байна.
Уг кинонд ядуу гэр бүлээс гаралтай нэгэн залуу чинээлэг айлд давтлагын багшаар ажиллах боломж олдсоноор үйл явдал цааш өрнөдөг аж.
“Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд Францын найруулагч Лажа Лигийн “Les miserables”, Хойд Македонийн найруулагч Тамара Котевская, Любомира Стефанова нарын “Honeyland”, Польшийн найруулагч Яна Комасагийн “Boze Cialo”, Испанийн найруулагч Пепро Альмодоварагийн “Dolor y gloria” зэрэг кино өрсөлдсөн байна.
Америкийн кино урлагийн академийн наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг жүжигчин Брэд Питт “Холливудад нэгэн удаа” /Once Upon a Time in Hollywood/ кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт болж буй “Оскар”-ын шагнал гардуулах 92 дахь удаагийн ёслолыг телевизийн АВС суваг шууд дамжуулж байна.
Найруулагч Квентин Тарантиногийн бүтээсэн уг кинонд 1960-аад оны сүүлчээрх Холливудын тухай мөн жүжигчин Рик Далтон болон түүний орлон тоглогч Клифф Бутын амьдралын тухай өгүүлдэг байна. Брэд Питтээс гадна энэхүү кинонд жүжигчин Леонардо Ди Каприо, Марго Робби, Эмиль Хирш, Маргарет Куэлли нар тогложээ.
“Шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд мөн Жо Пеши, Аль Пачино нар “Ирланд эр”, /The Irishman/ кинонд бүтээсэн дүрээрээ, “Хөршүүдийн сайхан өдөр” /A Beautiful Day in the Neighborhood/ киноны туслах дүрд тоглосон Том Хэнкс болон Энтони Хопкинс “Хоёр аав” /The Two Popes/ кинонд бүтээсэн дүрээрээ нэр дэвшсэн байна.
Лора Дернийн хувьд Оскарын наадмаас анх удаа шагнал хүртэж байгаа юм. “Шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд мөн Кэти Бейтс /“Ричард Жуэллийн хэрэг”, “Richard Jewell”/ Скарлетт Йоханссан /“Жожо туулай”, “Jojo Rabbit”/, Флоренс Пью /”Бяцхан эмэгтэйчүүд”, “Little Women”/, Марго Робби /“Дуулиан”, “Bombshell”/ нар нэр дэвшсэн байна.
“Гэрлэлтийн түүх” киног Америкийн найруулагч Ноа Баумбак зохиолыг нь өөрөө бичиж, бүтээжээ. Уг кинонд нэгэн театрын захирал Холливудаас явсан жүжигчин бүсгүйгээс маш зовлонтой салж байгаа тухай гардаг байна. Киноны гол дүрүүдийг жүжигчин Скарлетт Йоханссон, Адам Драйвер нар бүтээжээ.
“Оскар 2020” ялагчид:
Шилдэг туслах эрэгтэй дүр
Brad Pitt, “Once Upon a Time in Hollywood”
Шилдэг анимейшн
“Toy Story 4”
Шилдэг кино зохиол(Эх зохиол)
“Parasite,” Bong Joon-ho, Han Jin Won
Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн)
“Jojo Rabbit,” Taika Waititi
Шилдэг баримтат кино
“American Factory”
Шилдэг дизайн
“Once Upon a Time in Hollywood”
Шилдэг хувцас дизайн
“Little Women,” Jacqueline Durran
Best documentary short subject
“Learning to Skateboard in a Warzone (If You’re a Girl)”
Шилдэг богино хэмжээний анимейшн
“Hair Love”
Best live action short film
“The Neighbors’ Window”
Live-action short film
The Neighbors’ Window
Actress in a supporting role
Laura Dern, “Marriage Story”

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
