Улсын баталгааны хугацаа дууссан жин хэмжүүр ашиглаж байсан 46 зөрчил илэрлээ

2020 оны 02-р сарын 12 өдөр, 10 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
SAM_9540-800x445

МХЕГ-ын газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр баталсан “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/13 дугаартай хяналт шалгалтын удирамжын дагуу Баянзүрх, Хан талст, Барс импекс, Хүчит шонхор  худалдааны төвүүдэд хэмжилзүйн хяналт шалгалтыг 2020 оны 2 дугаар сарын 5-наас 11-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтаар тухайн худалдааны төвийн түрээслэгчдийн жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжлийн нэгдмэл байдал, савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ, шошгололтыг шалгалаа. Нийт 280 жин хэмжүүр, гурил, будаа, нарийн боов зэрэг 6 нэрийн 240 бүтээгдэхүүний савлагааг  шалгав.

 Илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ:

 Шалгалтаар улсын баталгааны хугацаа дууссан жин хэмжүүр ашиглаж байсан 46 зөрчил, дутуу савлагаатай болон хаяг шошгогүй нарийн боов худалдаалж байсан 3 зөрчил нийт 49 зөрчил илрүүлж, 12 иргэнд “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1 сая 200,0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, баталгааны хугацаа дууссан 46ш жинг Стандарт, хэмжилзүйн газрын улсын шалгагчтай газар дээр нь хамтран ажиллаж улсын баталгаажуулалтад хамруулж зөрчлийг арилгуулав.

НМХГ-ын дэд даргын 02-03/384 дугаартай албан бичгээр “Хүнсний бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад” зориулсан Мэдэгдлийг 32 аж ахуйн нэгжид хүргүүлж, газрын веб сайдад байршуулаад байна.

 Зөрчил гаргасан түрээслэгчдэд “Хэмжил зүйн тухай” хууль болон холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах ажлыг хийж гүйцэтгэв.Шалгалт үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх