2020.02.10-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 963 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 724-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.02.10-ны өдрийн 01:20 цагийн орчимд Завхан аймаг Их-Уул сумын Зарт баг Ухаа хад гэх газарт Toyota prius маркийн автомашины жолооч П нь явган зорчигч 31 настай, эмэгтэй С-ыг мөргөж амь насын хохироосон.
2020.02.11-ний өдрийн 20:30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт 3-р багийн нутаг “Өндөр толгой” гэх газар асфальтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.
2020.02.13-ны өдрийн 06.00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн нутаг “Чоно гол” гэх газар /Сумын төвөөс урагш 2 км-т/ шороон замд Dayon маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Б нас барсан.
2020.02.13-ны өдрийн 00.02 цагийн орчим СХД-ийн 26 дугаар хороо Толгойтын зам, Наран төвийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч /овог, нэр гэрийн хаяг нь тодорхойгүй 30-35 насны орчим эрэгтэй/-г мөргөж амь насыг нь хохироосон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 22.5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 23.1 хувиар, хүний амь нас хохирсон осол 2 дахин өссөн байна.
Явган зорчигч мөргөлдөх хэлбэр үйлдэгдэж байгаа зам тээврийн ослын дийлэнх хувь нь явган зорчигч нар явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргөгдөж байна. Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүйн тулд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
