Өнөөдөр шар хулгана өдөр

2020 оны 02-р сарын 15 өдөр, 07 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

 Аргын тооллын 2 дугаар сарын 15. Бямба (Санчир) гараг (2020)

-Билгийн тооллын 22, шар хулгана, эрхтний тэргүүн-15 од, суудал гал, мэнгэ 4 ногоон, түлэхийн барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:00-18:13.

-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.

-Үс засуулахад эд, идээ элбэгших сайн. Гэвч морь, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

-Сургуульд сурах, хатуу үйл, насны буян бүтээх, эд мал авах, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, тустай үйлийг бүтээхэд сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

-Зурхайч лам Д.Цогтбаатар

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. 9999999
     (103.20.152.***)
    2020/02/16 11:24

    Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.Ингэж бичих нь зөв үү .. миний бодлоор буруу юм шигээ ….

    (0) (0)