Дэлхийн 20 гаруй оронд бүртгэгдээд байгаа шинэ коронавирусын халдвараас үүдэн улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед амны хаалтны хэрэгцээ нэмэгдэж, хомсдол үүсч байна.
Тиймээс дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд байсан 5 оёдлын машиныг Эрүүл мэндийн төвд шилжүүлэн, ажлын бус цагаас амны хаалтаа өөрсдөө боломж бололцоондоо тулгуурлан оёж байна.
Тус үйл ажиллагаатай дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр танилцлаа.
“Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор халдварын эрсдэлтэй бүсэд ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ амны хаалтаар хангахаар Эрүүл мэндийн төвийн ажилтнууд өөрсдөө ажлын бус цагаар амны хаалтаа оёж байна. Оёсон амны хаалтыг бүтэн өдрийн туршид зүүж хэрэглэх боломжгүй учраас үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр, ногоон гэх мэтээр өнгөөр ялгаж нэг өдрийн туршид 3 удаа амны хаалтаа сольж хэрэглэх байдлаар бэлтгэж байна” хэмээн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал танилцууллаа.
Иргэд та бүхнийг ч гэсэн олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалтаа тогтмол зүүж, өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.



.jpg)


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
