Ургаж буй жил нь самгардиар “Сарваварди”, төвдөөр “Хотол төгс”, нангиадын хэлээр “Гин жи” хэмээх төмөр хулгана жил агаад, энэ жилд “Хур хэсэг, хэсгээр оровч тариа чухаг болж, зуд турхан болъюу” хэмээн сударт өгүүлжээ.
УРГАЖ БУЙ ТӨМӨР (ЦАГААН) ХУЛГАНА ЖИЛ НЬ:
Амь махбода-“ус”, бие махбода-“шороо”, эрхтэн махбода-“төмөр”, хийморь махбода-“мод”, сүлд махбода-“төмөр”, эр мэнгэ нь ”7 улаан”, эм мэнгэ нь “8 цагаан”, суудал нь “төмөр”, “өтлөхүй үхэхүй” шүтэн барилдлагатай, “улаагчин тахиа” өдөр эхэлнэ.
“Хаан гараг” нь Адъяа: “Түшмэл гараг” нь Буд: “Эзэн гараг” нь Сумъяа: хийн гараг-“Ангараг”: сэшиг-“Болох”: жилийн махбода-445: хоногийн тоо-354: тогтоосон хоногийн тоо-1068, жилийн үргэлжлэх хугацаа-2020.02.24-2021.02.11 болой.
“Шороон үхэр”-ийн зурлагыг дүрсэлбэл:
Үхэр нь: Шороон үхрийн толгой нь цагаан, бие, омруу, өвчүү, туурай, цулбуур нь хөх, эвэр, чих, сүүл нь улаан, дөрвөн шийр, ходоод, ногт нь шар, амаа ангайж, сүүлээ зүүн тийш нь шарвасан байна.
Үхэр хариулаач нь: Царай нь шар, малгайгаа зүүн гартаа барьсан, дээл нь ногоон, бүс нь цагаан, нэг гэзэг үсээ баруун чихнийхээ араар, нөгөө гэзэг үсээ зүүн чихнийхээ урдуур унжуулж, сүлжиж боосон, хөх гутлаа өмссөн, мяндасаар томсон бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадал их хүүхэд, үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна” хэмээн дүрслэгдэв.
Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал:
Нялхаст (түмэн олон) сайн, өвгөдөд (өндөр суудалтан) дунд, залууст (дунд суудалтан) муу ажээ. Төрийн хууль, цаазын хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болох болой. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн. Хаваржилт хүндрэх ард иргэдийн аж амьдрал доройтох ч, харин зун, намар, өвлийн улиралд иргэдийн ажил үйлс бүтэмжтэй болж, амьдрал ахуй сайжирна. Номын явдлаар явагч (эрдэмтэн мэргэдүүд) хүмүүн нугууд ард иргэдэд хүндлэгдэнэ. 2020 оны улсын их хурлын сонгуульд ард иргэд идэвхтэй оролцож, эрх баригчдад халгаа ихтэй болж өнгөрнө. Жилийн эхэн, улирлууд эхэн дунд саруудад цас, хур бороо элбэг буух, эмийн шим төгөлдөржинө. 6, 7 сард хур тунадас жилийн дундажаас бага байх, газар орноо аргадан тахилга хийлгэвэл зохистой. Өвөлжилт хүндрэх болой (цас бага унах). Өндөр уул, толгод, тал хээрийн бүсэд өвс ногоо, цэцэг навч ихэд дэлгэрэх, хадлан бэлчээр, тариа, ногооны ургац арвин гарна. Ой цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Хавар, намрын эхэн, дунд сард халуун (хижиг), хүйтэн өвчин, лусын өвчин, бадгана чанарын өвчин гарах магадтай (эрүүл мэндэд илүүтэй анхаар). Малд сайн, хүнд муу.
Зурхайч лам Д.Цогтбаатар


Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
