Дулааны шугамын худгаас 39 настай эрэгтэй хүний цогцос олджээ

2020 оны 02-р сарын 19 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
unnamed

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Дүүхээ-2” төвийн хойд талын дулаан дамжуулах шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага 02.18-ны өдрийн 20:52 цагт ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 21:12 цагт очжээ. Сонгинхайрхан дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн Б /39 настай, эрэгтэй/-ийн цогцсыг аврах олс ашиглан 5 минут ажиллан гаргаж, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх