Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2020 оны 02 дугаар сарын 19-ний 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” Супермаркетийн хойд талын автомашины зогсоол дээр иргэн А нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон Цоохор ирвэсийн түүхий эд болох хоёр ширхэг арьс, гавлын яс, соёоны хамт худалдан борлуулах гэж байх үед нь илрүүллээ.
Цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, гавлын яс, соёо зэргийг БНХАУ-ын иргэд өндөр үнээр худалдаж авдаг гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд байгаагаас ашиг, орлого олох зорилгоор дээрх амьтныг хууль бусаар агнажээ.
Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Завхан аймгуудад Цоохор ирвэсийн тархац нэмэгдэж малруу халдаж байгаатай холбоотойгоор иргэд агнаж байж болзошгүй нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Монголд 700-1000 орчим цоохор ирвэс харин дэлхийд 3500 орчим бодгаль үлдээд байна. Цоохор ирвэс бол нууцлагдмал амьдралтай амьтан бөгөөд зөвхөн нэгдсэн хүчин чармайлт гаргаж байж энэ амьтныг хамгаалж чадна. Тиймээс ДБХС энэхүү үнэ цэнэтэй амьтны ирээдүй болон түүний оршин амьдрах хосгүй орчинг хадгалан хамгаалахад туслах томоохон санаачлагыг дэлхий даяар гарган Засгийн газрууд болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Цоохор ирвэсийн орон гэр болсон уулс нь устах аюулд өртөөд буй өөр олон зүйл амьтан, ургамлын амьдрах орчин юм. Уулс нь нутгийн иргэдийг хоол хүнс, түлээ түлш, эм тангийн чухал нөөцөөр хангахаас гадна олон арван сая хүний ундны усны эх үүсвэр болдог.
Тиймээс цоохор ирвэсийн нутаг дэвсгэрийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байгаа нь өндөр уулсын экосистемийг хамгаалахын зэрэгцээ тэнд амьдарч буй хүн болон байгалийг давхар хамгаалдаг аж.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
