Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр гарсантай холбогдуулан нийслэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдааны эхэнд, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хэрхэн ажиллах талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнтэй холбогдуулан зарим ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдийг аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн бичгийг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлнэ. Мөн Оюутолгой компаниас 300 гаруй, Тавантолгой компаниас 150 гаруй ажилтан албан хаагчдыг ээлж солилцох байдлаар өөрсдийн тээврийн хэрэгслээр нэвтрэх зөвшөөрлийг авсан байгаа. Нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүлсэн. Нутгийн захиргааны албан хаагчид хуваарийн дагуу эргүүлээр ажиллахдаа зөвлөмж мэдээ мэдээллийг хүргэж, иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж ажиллана” гэв.
Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу амралтын өдрүүдэд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд захиргааны болон нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын 10 мянга гаруй албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Энэ үеэр зарим гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тодруулбал, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай гадаадаас зорчин ирсэн иргэдийг гэрт нь хөл хорио тогтоож, тусгай дугаар ажилуулан эрүүл мэндийн тандалт судалгааг хийж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэв. Мөн Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчдыг хариуцлагатай ажиллах талаар санал хэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар шинэ төрлийн халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өглөө. Одоогийн байдлаар “Covid 19” буюу коронавирус нийт 27 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд 76 мянган иргэн өвчилсөн тоо баримт гарчээ. Өнөөдрийн байдлаар Бүгд найрамдах Солонгос улсын зургаан дүүрэгт энэ төрлийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо огцом нэмэгдэж байгааг дуулгалаа. Монгол Улсын хувьд бүртгэгдээгүй байгаа ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтааж буй. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хоёр иргэн, Говь-алтай аймагт нэг хүнийг тусгаарлаж эрүүл мэндийн тандалт явуулж байгаа аж.
Түүнчлэн шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн хяналтын байгууллагын 70 гаруй албан хаагчид ажиллаж байгаа юм. Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүйг дуулгалаа. Амралтын өдрүүдэд хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн удирдах газраас шалган нэвтрүүлэх найман товчоогоос гадна иргэдийн зорчих магадлалтай 14 цэгт түр постыг байгуулсан байна. Иргэд хотоос гарсан бол битүүний өдрөөс шинийн дөрөвний өглөө хүртэл эргэж хотод орох боломжгүй, ямар ч шалтаг хэлээд нэмэргүй, гэдгийг НЦГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж яриандаа онцоллоо.
Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хуваарийн дагуу эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчдыг хариуцлагатай байж, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллахыг үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ “Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нийслэлийн Шуурхай штабд эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид цаг тутам мэдээлэл өгч байх хэрэгтэй. Хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан амралтын өдрүүдэд буюу энэ сарын 24-ний өдрөөс /шинийн нэгнээс/ эхэлж нийтийн тээврийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсооно. Ингэхдээ төрийн албан хаагчид болон, үйлчилгээний албан хаагчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээг өглөө, оройдоо явуулна. Нийтийн тээвэр зогссон өдрүүдэд Нийтийн тээврийн удирдлагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хяналт тавьж ажиллах ёстой. Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн идэвхи оролцоо чухалд төдийгүй нийслэлчүүд сар шинийн өдрүүдэд аль болох айлаар зочлохгүй гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна амралтын өдрүүдэд сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлтэд холбогдох албан тугаалтнууд анхаарч ажиллах ёстой” гэдгийг онцолж хэллээ.
Амралтын өдрүүдэд шахмал түлшний түгээлт нийлүүлэлт болон тээвэрлэлтийг тасалдуулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэхийг нийслэлийн Агаар орчны бохирлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарт үүрэг болголоо.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
