Сар шинийн өдрүүд тохиож байгаатай холбоотойгоор Нийслэлийн засаг Даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал Тавантолгой түлш ХК болон Дүүргүүдийн холбогдох албан тушаалтнуудыг хамруулсан өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа. Хуралдаанд НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Дүүргүүдийн орлогч дарга нар, Тавантолгой түлш ХК-ийн төлөөлөл оролцож түлш борлуулалтын нөхцөл байдлын талаар зөвлөлдлөө. Сар шинийн баяр тохиож байгаа учраас зарим борлуулалтын цэгүүд ажиллахгүй байгаа учраас,ажиллах цэгүүдэд түлш хүргүүлэх ажлыг зохион байгуулах шаардлага бий болжээ. Энэ хурлаар нийслэлд түлш тасалдахгүй байх,ажиллахгүй байгаа цэгүүдийн оронд явуулын түлш борлуулалтын цэг ажиллуулахаар болж байна.
Тавантолгой түлш ХК-ийн борлуулалт,маркетингийн хэлстийн дарга Д.Миняа хэлэхдээ Тавантолгой түлш ХК өдөртөө гурван мянган тоннтүлш үйлдвэрлэх хүчин чадалтай.Үйлдвэрлэлийн хувьд тасалдсан асуудалгүй хэвийн ажиллаж байна.Сар шинийн баяр тохиож байгаатай холбоотойгоор иргэд түлш нөөцөлж эхэлсэн нь борлуулалтын цэгүүд түлшгүй болох нөхцөл байдлыг бий болгож байна. Гэхдээ түлшгүй цэгүүдийг яаралтай түлшээр хангах ажлыг зохион байгуулна. Дүүргүүд мэдээллээ цаг тухай бүрт өгч ажиллах хэрэгтэй байна” гэв.
Нийслэлд түлш борлуулах 360 цэг байгаа бөгөөд тэдгэрийн тодрхой хувь нь түлшгүй болсон гэсэн мэдээлэл иргэдээс ирүүлжээ.Тиймээс тэдгээр түлшгүй цэгүүдийг түлшээр хангах,хяналт тавьж ажиллах чиглэлийг дүүргүүдийн холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгон өглөө.Цэгүүдийн түлшний хангамжийн талаарх зураглалыг гаргаж,түлшгүй,ажиллахгүй байгаа цэгүүдэд түлш хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.Мөн иргэд аль болох дундын цэгүүдэд очин түлш худалдан авах нь хүлээгдэл ачаалал бага гэдгийг холбогдох албан тушаалтнуудаас өгч байна.Хуралдааны дараагаар холбогдох албан тушаалтнууд түлшний цэгүүдээр ажиллаж,түлшгүй цэгүүдийг түлшээр хангах ажилд хяналт тавьж ажиллахаар боллоо.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
