Эрүүл мэндийн яаманд “Монголын Үндэсний хүүхдийн кино академи”-ийн хамт олон, суралцагч хүүхдүүдээс “Араг Шивнээ” ХХК-д үйлдвэрлэсэн 200 ширхэг маскийг хандивласан байна.
Тус академийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шинж төрлийн коронавирус буюу COVID 19-оос урьдчилан сэргийлэх ажилд өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн байгууллагад талархаж буйгаа илэрхийлэв. Мөн иргэдийг ухамсартай байж төр засгаас гаргаж буй аливаа шийдвэрт хүлээцтэй, ухамсартай хандан энэхүү хүнд нөхцөл байдлаас гарахыг уриаллаа.
“Монголын үндэсний хүүхдийн кино академи” НҮТББ /МҮХКА/ нь Монгол хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлж хүүхдийн хөгжил, соёл боловсролд зориулсан бүрэн хэмжээний болон богино хэмжээний уран сайхны кино, олон ангит кинонууд, баримтат кино, телевизийн контент, хүүхдийн нэвтрүүлэг зэрэг дэлгэцийн бүтээлүүдийг туурвидаг байгууллага юм.





2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

далайд дусал нэмэр гэдэгдээ.
guiee bs yaahvee. baga ch gsn
амжилт мундагууд
амжилт залуусаа. мундаг байна. залуу хүн гэхэд ухамсартай байна.