Машин хулгайлж тонодог бүлэг хулгайчийг баривчилжээ

2020 оны 03-р сарын 04 өдөр, 10 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgai

Цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэл хулгайлдаг бүлэг хулгайчийг баривчилсан байна. Тухайн бүлэг этгээдийн 10 гаруй үйлдэл одоогоор тогтоогдоод байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, хулгайч нар 20 орчим насных аж. Тэд хуучин машинд түлхүүр тааруулж эд зүйлийг тонон хулгайлдаг байна. Тээврийн хэрэгслээс гадна орон байр болон халаасны хулгай үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд  эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг шалгаж байна. Иргэдийг эд хөрөнгөө хамгаалж.сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх