Өнөөдөр улаагчин хонь өдөр

2020 оны 03-р сарын 05 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honi jil

-Аргын тооллын 3 дугаар сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг(2020)

-Билгийн тооллын шинийн 10, улаагчин хонь, өглөгт охин-6 од, суудал огторгуй, мэнгэ 3 хөх, хотол чуулганы барилдлагатай өдөр. Ичигсэд хөдлөх-10:59.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:25-18:43.

-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.

-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Гэвч үхэр, луу, нохой, хонь, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.

-Санасан хэрэг бүтнэ. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх