Өмнөд хөршид дэгдсэн шинэ коронавирус буюу COVID-19 вирус дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрэх аюул тулгараад байна. Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээлгэн өглөө.

Дараах аймгууд орон нутгийнхаа эрүүл мэндийн газар болон аймгийн онцгой комисст хүлээлгэн өгсөн болно.
- МЭХ-ны төв ажлын алба 10,000
- Архангай аймаг 200
- Баян-өлгий аймаг 1,000
- Дархан-уул аймаг 4,000
- Дорноговь аймаг 2,000
- Дундговь аймаг 2,000
- Завхан аймаг 14,129
- Орхон аймаг 4,000
- Өмнөговь аймаг 500
- Сүхбаатар аймаг 1,000
- Төв аймаг 3,000
- Увс аймаг 500
- Хөвсгөл аймаг 2,000
- Хэнтий аймаг 1,000
Энэхүү маск нь элдэв харшил өгөхгүй, цэвэр даавуун материалаар хийсэн /хүүхдийн өлгийний даавуу/, амьсгалахад хүндрэл учруулахгүй, олон удаа угааж, индүүдэн хэрэглэх боломжтой.

Маск оёх аян бүх аймаг, сумдад үргэлжилж байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх юм.

Нийгмийн хариуцлагын хүрээнд, хайртай хүмүүс, эрүүл нийгмийн төлөө сайн дураараа маск оёх аянд нэгдэн сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан олон сайхан эмэгтэйчүүд, ээжүүд болон МЭХ-ны 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье.
Мөн МЭХ-ноос санаачилсан 10.000 маск аяныг дэмжин, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ТББ маск оёж, нийтэд түгээж байгаад баяртай байна.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
