Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа хэлээд “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим, Сенатаар хэлэлцүүлэх болон Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гаргах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Тэрбээр, “Шинэ корона вирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн олон улс оронд аялал жуулчлалыг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоож байна. Манай улс өндөр эрсдэлтэй улс орны нэг учир Улсын онцгой комиссоос холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа. Үүний нэг нь төрийн албан хаагчдын гадаад томилолтыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоосон шийдвэр юм. Түүнчлэн НҮБ болон Олон улсын парламентын холбооноос ч олон улсын арга хэмжээ, бага хурлуудаа цуцалж байгаа талаараа бидэнд мэдэгдсэн. Улсын онцгой комиссоос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг ч гадагшаа албан томилолтоор явахгүй байхыг анхааруулсан шийдвэрийг саяхан гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийсэн. Одоо түүнийг тогтоосон журмын дагуу тусгаарласан байгаа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-аас корона вирусийн халдвар тархсан, эсвэл халдвар тархах өндөр эрсдэлтэй 25 оронд 37 сая ам.долларын санхүүжилтийн тусламж үзүүлэхээ зарласан. Энэ бүс нутагт Монгол Улс багтаж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департамент болон Засгийн газарт талархаж байна” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын дундуур АНУ-д айлчлал хийхээр төлөвлөсөн байсан. Тэрбээр ноён Элчин сайдад хандан энэхүү айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархаад, хугацааг дахин товлохоор хойшлуулсныг дуулгав.
“Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагах учиртай. Тиймээс АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлох шаардлага үүсэж байна. Айлчлал бидний болон хоёр улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэж хэлье” гэлээ.
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад хариу талархаад, Монгол Улсад үүссэн нөхцөл байдлыг ойлгож байгаагаа илэрхийлэв. Тэрбээр холбогдох байгууллагуудтай хамтран, айлчлалын хугацааг дахин товлох асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Спикер хатагтай Н.Пелоситой албан ёсны уулзалт хийж, Конгрессын төлөөлөгчдийн танхимын Байнгын хороодын удирдлагууд, Сенатын гишүүд, Конгресс дахь АНУ-Монголын бүлгийн удирдлага болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр улсын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байгаа юм. Мөн хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг АНУ-ын Конгрессоор батлуулах үйл явцыг урагшлуулах, ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гарахад хамтран ажиллах талаар АНУ-ын Сангийн яамны удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөжээ.
Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
