Тэрсүүд өдөр

2020 оны 03-р сарын 07 өдөр, 07 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tahia jil

-Аргын тооллын 3 дугаар сарын 7. Бямба (Санчир) гараг (2020)

-Билгийн тооллын шинийн 13, шарагчин тахиа, үнэг-8 од, суудал уул, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:21-18:46.

-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.

-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх