Ижийтэй хүн тэнгэрийн дор өнгөтэй явдаг. Эх оронтой хүн дэлхийн чинээд цуутай явдаг юм хэмээх сайхан үг бий. Хүмүүний амьдралыг ээжгүйгээр, эх хүний нандин сайхан сургаал залбиралгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл олны хүлээлт үүсээд байсан ЭЭЖ нэвтрүүлгийн анхны дугаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, Март-8 баярын өдөр олны хүртээл боллоо.
Төр мэдээллийн агентлагийн захирал, Сэтгүүлч Б.Шүрэнцэцэгийн хөтлөн явуулж уг нэвтрүүлгийн анхны зочноор тив дэлхийд нэр алдраа дуурсгасан олон сайхан аваргуудыг өвөр дээрээ өсгөсөн нэгэн ачлал буянтай ижий оролцсон нь Хадын Пүрэвбадам байлаа.
Х.Пүрэвбадамыг Монголчуудын хайрлаж хүндэлдэг Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин Д.Дагвадорж, Монгол улсын аварга, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын ээж, Монгол улсын заан, Гавъяат тээвэрчин Д.Долгорсүрэнгийн гэргий гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй биз ээ.
Ижий аавынхаа сургаалиар амьдралынхаа зам мөрийг тэгшилж яваа Х.Пүрэвбадамын ажил амьдралын урт замнал 25-р бааз бөгөөд энд л Д.Долгорсүрэнгийн гэр бүлийн багана бий болж, энд л том хүү Д.Сугаррагчаа, Д.Сумъяабазар, Д.Сэржбүдээ нар өсөн торниж, Тээвэрчний гэр бүлийн амьдрал буцалжээ.
Ингээд түүний амьдралын нандин дурсамж, эх хүний хатан ухаан, эмэгтэй хүний торгон мэдрэмж,элгэн үрсийн сэтгэлдээ тээж явдаг үгсийг өгүүлсэн ЭЭЖ нэвтрүүлгээр аялацгаая.

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
