УДБЭТ-ын уран бүтээлчид гурван өдрийн цалингаа хандивлалаа

2020 оны 03-р сарын 09 өдөр, 16 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC6902-6u6yqaobwqkatf8mpdeewqffkmjok0k1i2nrhhd4ny8

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны урлагийн байгууллагуудыг уриалан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр хандивын аянд нэгдлээ.

Тус театрын уран бүтээлчид гурван өдрийн цалин болох 23.942.615 төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.

Энэ үеэр УДБЭТ-ын захирал, МУГЖ  Ц.Төвшинтөгс “Дэлхийн олон улсыг хамран хурдацтайгаар тархаж байгаа шинэ коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа Улсын онцгой комисс болон нийт алба хаагчдад талархал илэрхийлэн, театрын уран бүтээлчид хандивын аянд нэгдэж, сэтгэлийн өглөгөө өргөж байна ” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх