Тусгай дугаарын утас ажиллуулж эхэллээ

2020 оны 03-р сарын 11 өдөр, 09 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Banner-site5-6u7n6bjrrwl0zyqe7bmrbrvccr8ou1awv4fa34zkzeo

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн утсанд иргэд ихээр холбогдон хэт ачаалал үүсгэж бусад яаралтай мэдээлэл, дуудлага хүлээн авах боломжгүй байна.

 Иймд гамшгийн нөхцөл байдлын мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаг үеийн холбогдолтой мэдээллийг хүргэх тусгай дугаарыг нэмэлтээр ажиллуулж эхэллээ.

  Иргэд та бүхэн 18001105 дугаарт суурин болон гар утаснаасаа шууд холбогдож, мэдээ, мэдээлэл авах боломжтой боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. 9999999
     (103.20.152.***)
    2020/03/11 10:34

    Энэ утасаа үнэгүй ажиллуулаач ….залгахад бөөн мөнгө … нэгжгүй хүн зөндөө байгаа шүү дээ ….

    (0) (0)
  2. Anonymous
     (103.20.152.***)
    2020/03/11 10:34

    Энэ утасаа үнэгүй ажиллуулаач ….залгахад бөөн мөнгө …

    (0) (0)