Улсын онцгой комиссын 11 дүгээр хуралдаанаар коронавируст халдвар дэлхий дахинд өндөр хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Монгол Улс болон Оросын холбооны улс, Бүгд найрамдах Казакстан улс, Бүгд найрамдах Турк улс хоорондын хоёр талт хуваарьт нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагаас 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зогсоолоо.
Монгол, Оросын хилийн автозамын боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчин ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөн хязгаарлалаа.
Түүнчлэн коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, алба хаагчийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
