-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг Монголын олон үрсийг тив дэлхийд нэрээ дуурсгасан цээж тооллын аваргууд, соробан сампингийн хорхойтнууд болгож байгаагаар уншигчид маань таних болов уу? Энэ хөл хориотой үед Туяа багш маань хүүхэд багачуудад математикийн арифметик үйлдлүүдийг сонирхолтой бөгөөд хурдтайгаар бодох онлайн сургалт хийх гэж байгаа тухай сонсоод ярилцлага авахыг хүслээ. Нэрнээсээ эхлээд сонирхол татаж байна. “Хурууны математик ба ведийн математик” сургалтын гол онцлог нь юу вэ?
-Баярлалаа. Манай сургалтанд хүрд л мэддэг бол 8-80 насны бүх хүмүүс хамрагдах боломжтой . Бага, дунд ангийнхан хялбар, хурдтай, сонирхолтой аргаар суралцах бол ахлах ангийнхан болон оюутнуудад богино хугацаанд арифметикийн үйлдлүүдийг хийж сурсанаар шалгалтанд богино хугацаанд тестийг амжилттай бөглөх боломж бүрдэнэ. Японд 2003 оноос ахмад настануудад зориулан арифметикийн энгийн үйлдлүүдийг богино хугацаанд хийснээр ой тогтоолт санах ой сэргэж, зарим насжилттай холбоотой өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ гэж үзэж тусгай хөтөлбөр болгон хэрэгжүүлдэг байна.
-Заавал хүүхдүүд гэлтгүй сонирхсон хүн бүр нэгдэж болох нь ээ?
-Сургалтанд маань 8-80 настан суралцах боломжтой гэж дээр хэлсэн. Математик бол хүн бүрийн сонирхолыг татдаг гайхалтай сайхан зүйл юм шүү дээ. Энэ удаагийн маань сургалт онлайн хэлбэрээр зохион байгуулагдах гэж байгаа тул гэр бүлээрээ хамтдаа суралцах боломж бүрдэж байгаад олзуурхаж байна. Гэр бүлийн гишүүд хамтдаа сонирхолтой аргачлалтай танилцаж ой тогтоолтоо сайжруулсанаар халуун дулаан, сайхан уур амьсгал ч бүрдэх юм. Хөл хорионоос үүдээд багачууд маань гадагш гарч сургалт дугуйланд хамрагдах боломжгүй байдалтай уйдаж хийцгүйрч байгааг эцэг эхчүүд ярьж байна. Хэд хэдэн гэр бүлээс онлайн сургалт хийх хүсэлт ирсэн учраас миний бие “Хурууны математик ба ведийн математик” сургалтаа зарлаж байгаадаа баяртай байна.

-Энэ сургалт маань хүүхдүүдийн хүмүүжилд ч бас гүн гүнзгий нөлөөлөх юм шиг санагдлаа. Оюун сэтгэлгээг сайжруулахаас гадна хүмүүжил, сэтгэл зүйд нөлөөлөх ач холбогдолын талаар та хуучлаач?
-Энэ сургалтанд гэр бүлээрээ суралцаж хүү , охин нь аавтайгаа, ээжтэйгээ, эмээ өвөөтэйгээ гэр бүлээрээ хамтран суралцдаг онцгой сургалт. Маш сонирхолтой. Сургалтын үр дүн эхний өдрөөс л мэдэгдэнэ. 15 цагийн хичээлийн дараа 3-5 оронтой тоог 3 секундэд сонирхолтой бөгөөд хурдтай хийж сурна шүү дээ. Ийнхүү хурдтай ажиллаж сурсанаар ой тогтоолт, гүйлгээ сэтгэлгээ сайжрана. Оюуны бүтээмжийг дагаад хүүхэд өөртөө итгэлтэй болох, аав ээжтэйгээ сэтгэлийн холбоос үүсгэх, хайр халамжийг нэгэн нэгэндээ мэдрүүлэх гээд олон сайн нөлөө үзүүлдэгийг дурьдаж болох юм.
-Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх ухаанд хуруу гарны хөдөлгөөн, сүмбэр уул хийх зэрэг хуруугаар хийх наадгай их нөлөөтэй байжээ. Тэр утгаараа хүүхдүүдэд маань уйдахааргүй, бараг тоглоом шиг нөлөөлөх юм байна шүү дээ?
-. Хүүхдүүд тоо бодохдоо заавал ширээний ард суугаад бичихгүйгээр гараа ашиглан цээжээр бодож болдог болохыг өөрийн биеэр мэдэрч маш богино хугацаанд өндөр үр дүнг гаргаж чаддаг. Иймэрхүү тоглоом наадгай шиг аргаар хичээллэх нь уйдаахгүй, ядраахгүй бас хөгжилтэй болохыг хүүхдүүд хэлдэг л дээ. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа хийж үзэж байж илүү гоё сайхныг нь, олон талын гайхалтай нөлөөг нь мэдрэх нь байна шүү дээ.
-Эцэг эхчүүд энэ сургалтаас юуг ойлгох, танин мэдэх боломжтой вэ?
-Манай Тояа Академийн дэргэдэх Боловсролын Зөвлөлгөө өгөх төвөөс Аймгуудын Боловсролын газартай хамтран 1000 гаруй багш нарт сургалтын шинэ арга зүйн сургалтыг өнгөрсөн 5 жилд зохион байгууллаа. Оны өмнө бид Ховд аймгийн 100 багшид сургалт явууллаа.
“Хурууны математик ба Ведийн математик” сургалтанд суусан хүүхдүүд маань их сонирхолтой учраас аав, ээж, ах эгч гэр бүлдээ зааж бичлэгээ бидэнд илгээдэг нь хүүхэд бусадтай харилцах, гэр бүлийн харилцаа улам дотносох, бусдад өөрийгөө таниулах хэрэгцээ нь илүү их хөгждөгийг харуулж байна.
-Сургалтад бүртгүүлэхийг хүсвэл ямар утсаар холбоо барих вэ? Үнэ төлбөрийг талаар уншигчид маань сонирхож байгаа болов уу?
– Энэхүү “Хурууны математик ведийн математик” онлайн сургалтаараа эх орныхоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхэд, гэр бүлтэй уулзахаар догдолж байна. Амжаад бүртгүүлээрэй. Манай сургалт 3.15 наас эхлэн долоо хоногийн 4 өдөр өдөр өдөр бүр 1 цаг 20 минут явагдана, доорх линкээр орж бүртгүүлээд төлбөрөө төлж баталгаажсанаар суух эрхээ авна.
-Үнэхээр сонирхолтой санагдаж байна. Хөл хорионд байгаа хүүхдүүд, өвөө эмээ, гэр бүлээрээ Т.Туяа багшийн сонирхолтой сургалтад хамрагдах нь дархлаагаа дэмжих бас нэг арга болж чадахаар санагдаж байна. Таны сургалтад амжилт хүсье.
-За баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт ерөөе.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
