Сарын цээр өдөр

2020 оны 03-р сарын 15 өдөр, 07 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mogoi jil

-Аргын тооллын 3 дугаар сарын 15. Ням (Адьяа) гараг (2020)

Билгийн тооллын 21, улаагчин могой, гар од-16 од, суудал уул, мэнгэ 2 хар, түлэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Туулай, хонь, гахай жилтний хийморийн буулттай.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:05-18:57.

-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.

-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үхэр, тахиа, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.

-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх