Өнөөдөр цагаан бич өдөр

2020 оны 03-р сарын 18 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich jil

-Аргын тооллын 3 дугаар сарын 18. Лхагва (Буд) гараг (2020)

-Билгийн тооллын 24, цагаан бич, суулга-19 од, суудал гал, мэнгэ 8 цагаан, рашааны барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:59-19:02.

-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.

-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.

-Замд гарах, анд нөхөр болох, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засалд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, хатуу үйл ажил, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, равнай үйлдэхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх