Өнөөдөр хар нохой өдөр

2020 оны 03-р сарын 20 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

-Аргын тооллын 3 дугаар сарын 20. Баасан (Сугар) гараг (2020)

-Билгийн тооллын 26, хар нохой, яруу эгшигт-21 од, суудал төмөр, мэнгэ 6 цагаан, шидийн барилдлагатай өдөр. Хаврын хугас-11:47.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:55-19:05.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Гэвч луу, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Морь, нохой, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.

-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Бэрийн үйл, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх