Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Шинэ коронавирусын халдвар авсан иргэдийг эмчилж байгаа явцын мэдээлэл, Бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог сунгах, эсэх, Хилийн хорио цээрийн дэглэмийн үеийн зорчигч, ачаа тээврийн нөхцөл, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах, эсэх тухай саналыг сонсож, Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын шуурхай штабаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Бүх шатны боловсролын байгууллагуудын хөл хорионы дэглэмийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Мөн Улс хоорондын нислэг, хилийн боомтуудын зорчих урсгал, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг ижил хугацаагаар сунгахаар болов. Улс хоорондын ачаа тэээврийг халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор цагдаагийн байнгын хамгаалалттай хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, агаарын болон хуурай замын хилээ хааснаас хойш дөрвөн удаагийн захиалгат нислэгээр нийт 1024 хүнийг эх орондоо авчирч 14 хоногийн тусгаарлалтад аваад байна. Эдгээр нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хүндэтгэх шалтгаантай иргэдээ гадаад улс орнуудаас дахин авч ирэхээр захиалгат нислэгүүдийг зохион байгуулна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар, ХӨСҮТ-ын хүчин чадал, эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын нөхцөл, шинэ коронавирусын тархалт, идэвхижил, намдалтын талаархи тандалт судалгааг эрдэмтэн, мэргэжилтнүүдээр хийлгэхээр болов.
Дэлхийн улс орнууд хилийн боомтоо хааж, нислэгээ зогсоож, их дээд сургуулийн үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор гадаад дахь Монгол оюутнууд, иргэд эх орондоо олноороо ирэх хүсэлт гаргасаар байна. ОХУ-ын их дээд сургуулиуд оюутнуудаа байрнаас нь гаргаж байгаатай холбоотой ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд тэрдундаа Цагааннуур, Алтанбулаг боомтоор автомашинаар оюутнууд болон гуравдагч орноос дамжин ирж байгаа иргэд орж ирсээр байна. Энэ нь хилийн боомтуудад тусгаарлах үйл ажиллагааг хүндрүүлэх, хүн хүч дутах байдалд хүргэж, халдвар тээгч орж ирэх өндөр эрсдэл үүсгэж байгаа учир тусгай арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг ХХЕГ-аас мэдээллээ. Иймд өөрийн орны иргэдийг хүлээн авах хилийн боомтуудын тоог цөөлж зорчих урсгалыг зөвхөн Алтанбулаг боомтоор хийх нь зүйтэй гэдэг дээр Улсын Онцгой комиссын гишүүд санал нэгдэж Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.







Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
