Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

2026 оны 10-р сарын 24 өдөр, 13 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.10.23)-ийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 63 суманд 188 удаагийн (ойн 40, хээрийн 148) ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29% буурсан байна. Ой, хээрийн гал түймэр гарсан газар нутгийг байршлаар нь авч үзвэл Зүүн бүсийн гурван аймагт хамгийн их тохиолдол бүртгэгдсэн байна.

Ой, хээрийн түймрийн аюулаас 3 айл өрхийн 8 иргэний амь насыг авран хамгаалж, 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг аюулгүй болгож, нийт 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 11,278 га, хээрийн 1,896,666 га, нийт 1,907,944 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 2216 алба хаагч, Хил хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн 4204 хүн, нийт 6734 хүн, 2 нисдэг тэрэг, 1170 автомашинтай ажилласан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх