Өнөөдөр улаан бар өдөр

2020 оны 03-р сарын 24 өдөр, 07 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar jil

-Аргын тооллын 3 дугаар сарын 24. Мягмар (Ангараг) гараг (2020)
-Билгийн тооллын 30, улаан бар, могойг хүлэгч-25 од, суудал мод, мэнгэ 2 хар, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:47-19:10.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, хатуу үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Хаврын дунд шарагчин туулай(бага) сар, 7 улаан мэнгэ, огторгуй суудалтай.

Зурхайч лам Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх