Малчдыг нийгмийн чинээлэг дундаж давхаргад хүргэж, ядуурлыг бууруулах, бэлчээрийг хамгаалах, хот руу чиглэсэн нүүдэл, төвлөрөлийг зогсоох зорилготой “Чинээлэг Малчин” хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр боллоо
“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын Хөвсгөл аймаг дахь салбар нэгжийн захирлаар Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар томилогдон ажиллахаар болсон бөгөөд хамтран ажиллах гэрээгээ байгуулж, тамга тэмдгээ гардсан юм.
Хөвсгөл аймаг 17 мянган малчин өрхтэй, зургаан сая гаруй толгой малтай. Малынхаа тоогоор улсад тэргүүлдэг хоёр аймгийн нэг бөгөөд 2019 оны мал тооллогоор Хөвсгөл аймгийн нийт малын 50 хувь нь хонин сүрэг байна. Гэвч нийт гурван сая хонины 1,3 сая нь буюу 40 хувь нь л хээлтэгч мал байгаа юм. Тиймээс энэ хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд хурдан оруулж, бэлчээрээ хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Хөвсгөл аймгийн бэлчээрийн 40 хувь нь доройтсон. Харин нийт малчин өрхийн 70 орчим хувь нь 100-500 тооны хоньтой гэсэн судалгаа бий. Тиймээс тус хөтөлбөрөөс санал болгож байгаа “Хонь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцөл Хөвсгөл аймагт бэлэн гэж үзэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд цөөн тооны малдаа түшиглэн хэрхэн ашиг олж, баян чинээлэг болох бизнес загварыг Хөвсгөлчүүдэд заана.
Хөвсгөл аймаг дахь салбар нэн тэргүүнд сум, баг бүрийн малчдын төлөөллийг хамруулсан сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх сургалтыг зохион байгуулах юм байна. Цаашлаад сургалтад хамрагдсан малчдад түшиглэн бизнесийн загвар өрх, шилмэл үүлдрийн үржлийн хонин сүрэг бий болгох зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. “Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ-ын 21 аймаг 330 суманд хүрч ажиллах зорилго ийнхүү эхэлж байна.

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
