Өнөөдөр хар бич өдөр

2020 оны 03-р сарын 30 өдөр, 08 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich jil

Аргын тооллын 3 дугаар сарын 30. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 6, хар бич, гөрөөсөн толгой-4 од, суудал ус, мэнгэ 5 шар, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:34-19:19.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Гэвч бар, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, хол замд гарах, өмнө зүгт явах, эд, мал гадагш өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх