Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцнаас “Гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд хуваарилсан квотоос үлдсэн есөн орон сууцыг хуваарилах ажлыг зохион байгуулахыг дэмжив. Тодруулбал, уг бүлэгт хамрагдах хүсэлтээ найман иргэн цахимаар ирүүлснээс зургаан иргэн шалгуур үзүүлэлт хангаж гэрээ байгуулснаар одоогоор байрандаа ороод байгаа юм. Харин нэг иргэн өөрийн хүсэлтээр татгалзаж, нэг иргэн шалгуур үзүүлэлт хангаагүйн улмаас хасагджээ. Эрэмбэ өгсөж орох дараагийн иргэд байхгүй учир үлдсэн есөн байрыг үр ашигтай байлгах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, түрээсээс төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх зэрэг шалтгаануудыг харгалзан тус ангиллын квотоос үлдсэн орон сууцыг нийслэлийн Засаг даргын нөөц санд авахыг ийнхүү дэмжлээ.
Мөн өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох тухай, хөрөнгө бүртгэн авах тухай, нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай, төрийн шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн дэмжиж, тогтоолын төсөл баталлаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
