Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг уул уурхай, эрдэс баялгийн салбар дэмжиж, хандивын аян өрнүүлсэн. Энэхүү хандивын аянд “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин болон хараат компаниуд нэгдэж, нийт ажилтан, албан хаагч, уурхайчид нэг өдрийн цалингаа хандивласныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Нэгдлийн 13 охин компанийн нийт 2050 уурхайчин өөрсдөө санаачилж, энэхүү аянд нэгдэн, нэг өдрийн цалингаа хандивласан нь 134 сая 980 гаруй мянган төгрөг болсон. Тухайлбал, Багануурын 1200, Шивээ–Овоогийн 650 уурхайчнаас гадна Эрдэнэс Оюутолгой, Эрдэнэс силвер ресурс, Эрдэнэс метан, Эрдэнэс алт ресурс, Эрдэнэс стийл зэрэг охин, хараат компанийн ажилтнууд бүгд идэвхтэй оролцож, нэг өдрийнхөө цалинг хандивлалаа. Энэхүү сэтгэлийн хандив Улсын онцгой комиссын үйл ажиллагаанд бага ч болов нэмэр болоосой хэмээн хүсч, мөн уурхайчдын зүгээс Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд талархаж буйгаа илэрхийлснийг уламжилъя” гэв. Түүнчлэн “Оюу Толгой” төслийн гүний уурхайн нэвтрэлтийн ажлыг гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг” ХХК болон туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” ХХК, “Хасу Мегаватт” ХХК-ийн 1300 уурхайчин залуус ээлжийн цалингаа хандивласан нь 100 сая төгрөг болжээ. Дээрх компаниуд уул уурхайн салбарт 10 гаруй жил үл ажиллагаа явуулж байгаа юм.
Манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарынхан аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд халуун гараа сунгаж буйд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийлж, олон түмний сэтгэлийн хандив аюулт өвчинтэй тэмцэхэд ихээхэн хувь нэмэр болж буйг тодотгов.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
