Нэгдсэн Үндэсний Байгууллагаас аутизмтай иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах болон олон нийтэд аутизмыг таниулах зорилгоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг Дэлхийн Аутизмыг таниулах өдөр болгон зохион байгуулж иржээ.
Аутизмыг ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх зорилготой сургалтын болон бусад төрлийн үйл ажиллагаанууд дэлхий даяар сарын турш зохион байгуулагддаг.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын Аутизмын Холбоо, Гэрэлт Оюун Хүүхдүүд ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтыг 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарын хооронд зохион байгуулсан билээ. Сургалтад Улаанбаатар хотын 6 дүүргийн ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн багш нийт 442 хүн хамрагдсан.
Мөн Улаанбаатар хотоос бусад аймаг орон нутгийн ЕБС-ийн багш, албан хаагчдад сургалтын агуулгыг цахим хэлбэрээр хүргэх зорилгоор Гэрэлт Оюун Хүүхдүүд ТББ-аас сургалтын материалыг DVD бичлэг хэлбэрээр БСШУСЯ-нд хүлээлгэн өглөө. Ингэснээр дээрх сургалтыг зайны сургалтын шийдлийг ашиглан алслагдсан орон нутагт үргэлжлүүлэх боломжтой болох юм. ЕБС-ийн сургуулийн багш нарт аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтыг БСШУСЯ, Монголын Аутизмын холбооноос цаашид үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
