“Мандал даатгал ” даатгуулагчийнхаа мөнгийг өгөхгүй байна гэв

2020 оны 04-р сарын 02 өдөр, 16 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4-2-33

“Мандал” даатгал компани хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн Ц.Билүүнийг хохироосон хэргийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын бодлогын зөвлөлийн гишүүн Г.Хонгор  өнөөдөр /04.02/ мэдээлэл хийв. Билгүүний ээж агсан 2016 онд Голомт банкнаас орон сууцны ипотекийн найман хувийн зээлээр орон сууц худалдан авч барьцаа хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулах хуулийн дагуу “Мандал даатгал” ХК-д даатгуулжээ. Харамсалтай нь 2018 онд ажлын байран дээрээ гэнэт ухаан алдаж тархины цус  харвалт гэсэн оноштойгоор нас баржээ. Түүний өв залгамжлагч хүү Ц.Билгүүн нь Голомтбанкны шаардлагаар 2018 оноос өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт сар бүр 825 мянган төгрөгийг төлсөөр иржээ. Гэвч нас барсан даатгуулагчийн зээлийн өрийн үлдэгдэл болох 45 сая төгрөгийг  амь насны даатгалын гэрээний дагуу Голомт банкинд төлөх ёстой “Мандал даатгал” ХК нь  үүргээ биелүүлэхээс татгалзсан аж. Ц.Билгүүн Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж хандахад, даатгагч төлөх ёстой гэсэн албан бичиг өгсөн ч “Мандал даатгал” үүнийг огт тоогоогүй байна. Хохирогч улмаар шүүхэд хандахад Иргэний хэргийн болон Давж заалдах шатны шүүхээс нөхөн төлбөрийг гэрээний дагуу даатгагч компани төлөх ёстой гэсэн шийдвэрлэсэн ч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй хохирсон хэвээр байна гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (122.201.23.***)
    2020/04/02 16:05

    Хамгийн новшийн даатгал бол мандал даатгал шүү хүмүүсээ

    (0) (0)