Өнөөдөр цагаагчин могой өдөр

2020 оны 04-р сарын 08 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mogoi jil

-Аргын тооллын 4 дүгээр сарын 8. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 15, цагаагчин могой, тэргүүн дагуул-13 од, суудал уул, мэнгэ 5 шар, үл зохилдохын барилдлагатай өдөр. Бага хар.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:16-19:32.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч гахай, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, сүмийн тахил тахилга засах, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, эм найруулах, үхэгсдийн үйл, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, нүүдэл хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх