Эрдэнэт үйлдвэрийн Геологи, маркшейдерийн хэлтэс, Ил уурхайн инженерүүд уурхайн оновчлол, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэлхийн жишигт нийцсэн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өмнө нь, Эрдэнэт үйлдвэрийн уурхайн урт хугацааны төлөвлөлтийг Оросын мэргэжилтнүүд хийдэг байсан бол 2016 оноос Монгол инженерүүд уурхайн оновчлол, төлөвлөлт хийх болжээ. Тэд Австралийн “МАРТЕК” компанийн мэргэжилтнүүдтэй өдөр бүр онлайнаар холбогдож уг системийг эзэмших, уул уурхайн төлөвлөлтийн цогц программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж, мэдлэг туршлагаа солилцож байна. Энэхүү систем нь хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд нөөц, баялгийн үнэлгээ хийж уурхайн оновчлол, эцсийн дизайныг тооцоолох, олборлолтын урт хугацааны стратеги, дунд хугацааны тактик төлөвлөлтийн инженерийн зураг төслийг боловсруулах юм. Эдгээр системийг нэвтрүүлснээр ордын үр ашиг, өнөөгийн үнэ цэнэд суурилсан уурхайн оновчлол, хөрөнгө оруулалтыг тооцож төлөвлөлтийг илүү өргөн хүрээнд, нарийвчлал сайтай хийхээс гадна дэлхийн зах зээлийн болон түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тохирсон бизнесийн үйл ажиллагааны стратеги боловсруулах, компанийн удирдлагыг хэрэгтэй мэдээллээр хангах юм. Шинэ систем нэвтрүүлэх ажлын хүрээнд зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжүүд, өндөр хүчин чадал бүхий дөрвөн компьютер ажиллагаанд оруулжээ.
М.Одгэрэл
Б.Баттөгс

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
