Ардчилсан намын удирдлагын бүтцэд өөрчлөлт орлоо

2020 оны 04-р сарын 09 өдөр, 18 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5e8eeda29b2b3

 Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталлаа. Намын VII Их хурлаас баталсан намын дүрмэнд дотоод томилгооны асуудлыг тусгаж өгсөн байдаг. Энэ хүрээнд өнөөдөр хуралдсан Үндэсний Бодлогын Хорооны хурлаар зарим томилгоог хийв.

Тодруулбал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааныг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, намын дэд даргаар томиллоо. Харин Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Цэндийн Баатархүүг томилсон юм. Мөн өнөөдрийн ҮБХ-ны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуултай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан цахимаар зохион байгуулагдсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (122.201.22.***)
    2020/04/10 16:44

    Өөрийнхөө хүсэлтээр дэд дарга болж дэвшдэг юм уу. Ямарч олон дэд даргатай юм бэ. С.Эрдэнэ дарга ийм олон дэд даргаар яадаг байна даа. Өөрийнх нь чадвар, боловсрол нь хүрэхгүй байгаа юм байх даа. Энэ олон дэд дарга нар нь даргадаа сайн зөвлөөрэй дээ. Намын олон залуучууд С.Эрдэнэ даргыгаа их л шүүмжлэх юм байна шүү

    (0) (0)