УИХ-ын гишүүн, Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар танаа
2020.04.10.
“Ковид-19” гэх дэлхийг нөмөрсөн аймшигт цар тахал, үлгэр домгийн “Их-8”, “G-20”-оос эхлээд өндөр хөгжилтэй бусад орнуудыг хөл алдуулж, даян дэлхийг бараг тэр чигээр нь чичрүүлж байна. Энэ аюулт өвчинд хүмүүс хэдэн зуун мянгаараа нэрвэгдэж, үй олон хүний амь насыг хар салхи мэт хаман авч явж байгаа тухай дуулдах юм. Харин Төв Азийн ядуу буурай жижигхэн Монгол Улс бусдаас танагтай явааг дэлхий өнөөдөр бишрэн харж байна. Энэ бол Улсын Онцгой комиссын бие бүрэлдэхүүний дайчин шуурхай ажиллагаа, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн ажилтан ажилчдын ач буян. Сайд Сарангэрэл та салбарынхаа хамт олныг чадварлаг зохион байгуулж, төр засгийн эрх баригчдын анхаарлыг тэр зүгт хандуулан дэмжлэг авч, тэдний бодлого шийдвэрийг аюулт өвчний эсрэг оновчтой чиглүүлж, өөрсдөө санал санаачилга, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаагийн үр дүн хэмээн үзэж, ахмад сэтгүүлчид бид гүнээ талархаж байна.
Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл нартай Монголын сэтгүүл зүйн салбарт хамтран ажиллаж Монгол Улсад чөлөөт сэтгүүл зүйг үүсгэж хөгжүүлэн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж явснаа ахмад сэтгүүлчид бид энэ цаг дор дурсан бахархаж Та бүхний өнөөдөр зохион байгуулж байгаа нөр их ажлыг тань дэмжиж байна. Та нараар уламжлан Монгол орны өнцөг булан бүрт аюулт өвчнийг сөрөн зогсож, сэрэмжлэн сэргийлэх, эмчлэн эдгэрүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа нийт эмч мэргэжилтэн, сувилагч асрагч, ажилтан албан хаагчид, ялангуяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон, мөн Улсын Онцгой Комиссын бие бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлж тусгай чиг үүргийн салбаруудаа ухаалаг бодлого, оновчтой шийдвэр, шуурхай удирдлагаар хангаж, улам эрмэг зоримог, эрч хүчтэй, сонор сэрэмжтэй, өндөр хариуцлагатай ажиллахыг хүсье.
Сүүлийн үед цөөнгүй хүн тайвшрах, амны хаалт хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй атлаа сэлгүүцэн хэсүүчлэх, ялангуяа зуслан зэрэг хотын зах газруудад олноороо цуглаж бужигнах, хүүхэд залуучууд сагс, гар бөмбөг зэрэг олныг хамарсан тоглоом наадмыг хээр гадаа зохион байгуулах, хорооллын дотор болон орон сууцны орц хонгил, гудамж талбайн цэвэрлэгээ хангалтгүй байгаа зэрэгт ахмад сэтгүүлчид бид сэтгэл зовниж байна. Энэ цаг үед монголчууд бид эв нэгдэлтэй, чанд зохион байгуулалттай, өндөр хариуцлага сахилга баттай, онцгой сонор сэрэмжтэй байж чадсанаар тохиолдож болох өвчин бэрхшээл эрсдэлийг хохирол багатай даван туулах болно. Бид тайвшрах болоогүй. Цагийн байдал хүнд хэвээрээ, өдрөөс өдөрт шинэ шинэ нөхцөл бий болж байна. Иймд манай ахмадууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн нэгж, албан газрын удирдлагууд, орон нутгийн төр захиргааны шат шатны байгууллагуудын эрх баригчид эв нэгдэлтэй байж атгасан шагай шиг хамтарч ажиллахыг ахмад сэтгүүлчид бид уриалж байна.
Та бүхэнд амжилт хүсье.
Ахмад сэтгүүлчдийг төлөөлж:
Д.Амбасэлмаа. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Т.Баасансүрэн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч
Л.Гүнсэн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Б.Ганболд. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Ц. Дашдондов. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Д.Дорждулам. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Н.Дариймаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Г.Дамба. Ахмад сэтгүүлч, зохиолч
Г.Жамъян. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч
С.Зэвсэг. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч
Б.Пүрэвдаш. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч
Я.Сумъяа. Ахмад сэтгүүлч, редактор
Х.Цэвлээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Д.Цэдэн-Иш. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Д.Шагдарсүрэн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Р.Чулуун. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Ц.Энхбат. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр улаагчин үхэр өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна
Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурчээ
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
“Хөх сувд” мөсний баяр эхэллээ
2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад айлчилна
Өнгөрсөн долоо хоногт 34 хүний амь насыг аварчээ
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна
Өнөөдөр хөхөгчин гахай өдөр
Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс на
Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ
“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Засгийн газар хуралдаж байна
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэ

Ахмад сэтгүүлчиддээ баярлалаа. Дэлхийгээс энэ өвчин арчигдаагүй цагт цөөхөн монголчууд бид яаж тайвширах вэ? Төр засагтаа туйлаас талархаж байна. Өвчний эсрэг менежментийг маш сайн хийж байгаа. Иргэд бид хичээх болно. Аюулт өвчин монголчууд биднээс холуур хохирол багатай өнгөрөг.