Дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдлийг бууруулах зорилгоор нийгэмд тулгарч буй олон асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргахыг хүсч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монголын банкны холбоо, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, Ариг банк, Кредит банк, Хаан банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудад тус тус санал хүргүүллээ.

Уг саналд “Covid-19” короновирусын халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Онц байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтыг үндэслэн тус яаманд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлын байрыг хадгалах бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй “Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан гамшгийн эрсдлээс хамгаалах штаб”-ыг байгуулан ажиллаж байна.
Иймд та бүхнийг энэ цаг үед хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилтэй үйл ажиллагаагаа уялдуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоодод олгосон зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү, алдангиас чөлөөлөх, сэргээн босголтын үеийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Та бүхнийг улс орон, ард түмнээ дээдэлсэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаанд талархсан, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гэжээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Аа мэдэхгүй. Наад банкууд чинь нааштай хүлээж авах юм уу даа. Үгүй л болов уу даа. Банкуудыг царай алдаж хугацаа алдахаар арай өөр арга хайж шинэ залуу эрдэмтэн судлаачдыг татан оролцуулж ажиллавал яасан юм бэ дээ. Манайд чинь мундаг мундаг залуучууд их л бий дээ. Олж харч ашиглаж чадвал сайдаа.