Өнөөдөр улаан нохой өдөр

2020 оны 04-р сарын 13 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

Аргын тооллын 4 дүгээр сарын 13. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 21, улаан нохой, онгоц-18 од, суудал төмөр, мэнгэ 9 улаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:06-19:39.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Тариалан тарих, сан тавих, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, хот байгуулах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа наймаа хийхэд сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх