Дөрөвдүгээр сар гарсаар Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө өндөр хувиар биелж байна. Сарын эхний 10 хоногт уурхайчид 668.7 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 100.7 хувиар, 283.6 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөө 101.3 хувиар тус тус биелжээ. Хүдэр олборлолтын гүйцэтгэл 978,3 мянган тонн буюу төлөвлөгөөний биелэлт 99.9 хувьтай байна. Баяжуулагчид сарын эхний 10 хоногийн байдлаар 846.3 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 110.2 хувиар биелүүллээ. Энэ хугацаанд хүдэр дэх зэсийн агуулга 0.472 хувь, молибдены агуулга 0.0194 хувь буюу төлөвлөгөөний биелэлт 102-125 хувьтай гарчээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены төлөвлөгөө 105.9 хувиар биелж, баяжмал дахь зэс 3498 тонн, молибден 84.3 тонн буюу төлөвлөгөөний үзүүлэлт 113-146 хувийн биелэлттэй байна. Эхний 10 хоногт уурхайчид хуурай жингээр 15806 тонн зэсийн баяжмал ачуулав. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 22.42 хувь буюу төлөвлөгөө 101.9 хувиар, молибдены баяжмалын чанар 49,64 хувь буюу 103.4 хувиар тус тус биелснийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.
М.Балжинням
Б.Баттөгс
Эх сурвалж: erdenettoday.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
