Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаас гарсан чиглэл, ЗГХЭГ–аас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах, авах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталлаа.
Тогтоолоор сул орон тоог нөхөх зорилгоор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор дараах байдлаар шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэв.
Төрийн албаны сул орон тоо нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн болон төрийн байгууллагын цахим хуудсаар зарлах, тусгай шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдрийн хугацаанд хийн, шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэхээр тус тус тогтлоо гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
