Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх НИТХ-ын төлөөлөгчийн хувиар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн га газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг санаачлан, өдгөө ажил хэрэг болгоод байна.
Тодруулбал Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт “Цагдаа” толгой орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажил хийгдэж байгаа бөгөөд одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замын тохижилтын ажил эрчимтэй хийгдэж байна.
Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийслэлийн алслагдсан бүсүүдэд иргэдэд зориулсан амарч, зугаалах орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн болон ногоон байгууламж бүхий талбай байгуулахад анхаарч байгаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байна. Цаашид Нийслэлчүүдийнхээ эрүүл ая тухтай орчинд амьдрах эрхийг хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон бусад энэ чиглэлийн олон ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна. гэв.
Гэр хорооллын иргэд, хүүхэд залуус, ахмадууд амрах, чөлөөт цагаа өнгөрөөх тав тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Уг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор СХД-ийн “Толгойт” бүсэд чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, дугуйн зам, чийрэгжүүлэлтийн талбай нэмэгдэж иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болох юм.








Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
