Экологийн цагдаагийн албаны байгуулагдаад удаагүй байгаа. Тэгвэл тус хамт олон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “HОГООН ДУУ ХООЛОЙ” аяныг өнөөдрөөс эхлүүлсэн бөгөөд аяны талаар Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ энэ өдрийн мэнд хүргэе. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба байгуулагаад удаагүй байна. Албаа танилцуулвал.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий “Экологийн цагдаагийн алба”–ыг байгуулсан. Манай алба Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Зөрчил шалган шийдвэрлэх, Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа гэсэн дөрвөн хэлтэстэй, 21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, мөрдөгч, байцаагч нийт 170 алба хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албыг байгуулсан гэж хэлж болно.
–“Hогоон дуу хоолой ” нэртэй анхны аянаа эхлүүлж байна. Энэ аяны тухайд. Хэдий хугацаанд зохион байгуулагдах вэ? Хийж хэрэгжүүлэх ажлаасаа дурдвал.
-Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, WFF хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор “Hогоон дуу хоолой ” нэртэй нэг сарын аяныг өнөөдөр эхлүүлээд байна. Аяны хүрээнд байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх тал дээр олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, хор уршигийг нь таниулах чиглэлээр хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эдгээр өдрүүдэд иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинг ашиглаж мэдээ мэдээлэл түгээх болсон. Бид ч тийм зарчмыг баримтлан ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай зохисгүй нөлөөллөөс шалтгаалан байгаль орчин доройтон бохирдох, байгалийн баялаг, ан амьтан, ургамлын нөөц зарим газар нутагт хомсдох, устаж үгүй болох, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гадаад улсад гаргах, цөмийн болон химийн цацраг идэвхит хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах үйлдлүүд улирлын чанартай нэмэгдэх хандлагатай байгаа учир бид дээрх аяныг зохион байгуулж байна.
-Улирлын чанартай байгаль орчны эсрэг гэмт хэрэг нэмэгддэж байна гэж та ярилаа. Тэгвэл хаврын эдгээр өдрүүдэд ямар төрлийн гэмт хэрэг илүүтэй бүртгэгдэж байна вэ?
-Сүүлийн өдрүүдэд хуурайшилт ихтэй байгаагаас ой хээрийн гал түймэр их гарч байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээдгүй ухуулга сурталчилгааны ажлууд хийгдэж байна. Мөн “Амьтны тухай хууль”-ийн 9.2 дахь хэсэгт “Ахуйн болон тусгай зориулалтаар жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд шувуу агнах, загас барихыг хориглох” тухай заалт байдаг мөн урин дулааны улирал эхлэж газар гэсэж байгаатай холбоотой хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг, зөрчил нэмэгддэг. Эдгээр гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
-Өнгөрсөн онд хүрээлэн байгаа орчны эсрэг нийт хэд хичнээн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?
– Монгол улсад сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 1578 бүртгэгдэж, илрүүлэлт 65.3 хувьтай байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 1370 иргэн, 47 аж ахуйн нэгж, байгууллагад 24.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15.9 тэрбум төгрөгийг буюу 65.3 хувийг нөхөн төлүүлж, 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилж ажилласан. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил цаашид өсөх хандлагатай байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажил нь зөвхөн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулснаар Байгаль орчны тухай багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадахгүй. Тиймээс иргэд олон нийт, бүх шатны шийдвэр гаргагчдын экологийн боловсролыг дээшлүүлж, бүх нийтийн дэмжлэгийг авах нь хамгийн чухал юм.
– Цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд юу хамгийн чухал гэж таны хувьд харж байна.
– Манай алба байгуулагдаад удаагүй тул Экологийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах шаардлага хамгийн их байна. Мөн гадаад улс оронтой туршлага солилцох, Дэлхийд ховордсон зэрлэг амьтдын эд эрхтэнг таньж олох, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр сургалт, мэдээлэл, судалгааны ажилд дэмжлэг авах, Олон Улсын туршлага судлах шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл хүний нөөцийг мэргэшүүлэх ажлыг эхний шатанд түлхүү хийх хэрэгтэй байна. Мөн иргэд, олон нийтийн экологийн боловсролыг бүх шатанд дээшлүүлэх, нийгэмд нөлөөлөх далайцтай ажлуудыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай байна. Ажиллах хүчин сайн байвал энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэх ажил амжилттай болно гэж харж байгаа.
-Байгаль орчны эсрэг гэмт хэргээс үүдэн гарах хохиролыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр тогтоож байдаг. Гэхдээ байгаль эх дэлхийд учруулж байгаа бодит хохирлыг тогтоох боломгүй юм шиг санагддаг.
-Таны хэлдэг зөв. Энэ төрлийн гэмт хэргээс үүдэн гарах байгаль орчинд учрах хор хохирлыг тооцож баршгүй. Жишээ татахад, санаатайгаар түймэр тавьсан тохиолдолд ой бүхлээрээ шатах аюултай тул ахиж нөхөгдөшгүй аюул гарч, зэрлэг ховор ан амьтан, ургамал устаж үгүй болох зэрэг хор хохирлыг тоолж барашгүй. Мөн хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсантай холбоотой хохирол гэхэд ихэвчлэн гол мөрний ой сав газрыг сүйтгэх, гол горхи ширгэх, ой модыг огтлох, унагааж байна. Энэ үйл ажиллагааны улмаас гол, горхи ширгэж цөлжилт явагдаж байна. Усыг эргүүлэн нөхөж чадахгүй учраас хор хөнөөлийг тооцох боломжгүй юм. Байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд амьтан, ургамал, мод бүгд харилцан уялдаатай оршиж байдаг.
Байгаль хамгаалах бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш. Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.
Үүнийгээ ухамсарлаж, иргэд маань хандлагаа өөрчилж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй. Тиймээс иргэн бүрийг Үндсэн хуулинд заасан журамт үүргээ биелүүлж байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна. БОАЖЯ, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн болон төрийн бус, Олон Улс байгууллагатай хамтран иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх “Экологийн боловсролыг-Иргэн бүрт” төслийг боловсруулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Байгалиа хамгаалах хамгийн эхний арга бол хүүхдүүддээ багаас нь ойлгуулах гэж би боддог. Таны хувьд байгалиа хамгаалах гэдэг зүйл хаанаас эхэлдэг вэ?
-Байгалиа хамгаалах ажил нь иргэн бүрээс л эхэлдэг. Та нэг удаа хогоо хогийн саванд хийх, нэг удаа татсан тамхины ишээ сайтар унтрааж хаях, усаа хэмнэхээс л эхтэй. Байгаль дэлхий бол хүн төрөлхтний төрж, өсч буй цорын ганц өлгий. Иймээс хойч үедээ балчир наснаас нь эхлэн цэвэр агаар, цэнгэг ус, ой мод, хөрс шороо, ургамал амьтны ертөнцийн ашиг тусыг ойлгуулах нь нэн чухал болоод байна.
Хамгийн сүүлд нь дахин хэлэхэд БАЙГАЛИА ХАМГААЛАХ их үйлсэд иргэн таны оролцоо хамгийн чухал гэдгийг дахин хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
